Дэлхийн байгалийн өвд бүртгэлтэй Бадайн жарангийн говийг Европт сурталчилж байна

Дэлхийн байгалийн өвд бүртгэлтэй Бадайн жарангийн говийг Европт сурталчилж байна


   Энэтхэг улсад 2024 оны наймдугаар сард болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 46 дахь удаагийн чуулганаар Өвөр Монголын Алшаагийн тэгш өндөрлөг нутагт орших Бадайн жарангийн говийг Дэлхийн байгалийн өвд бүртгэсэн билээ. 49 мянган км/кв талбайг эзлэн орших энэ элс Хятадын гурав дахь том говь бөгөөд үзэсгэлэнт энэ нутгийг сурталчлах ажлыг өмнөд хөрш идэвхтэй хийж байна. Тухайлбал, 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл “Бадайн жаран элс: Элсэн манхан, нуурууд” сэдэвт Дэлхийн байгалийн өвийн дурсгалт газрыг Европт сурталчлах тойрон аяллын эхнийхийг Парис хотод зохион байгуулжээ. Энэ арга хэмжээ нь “Бадайн жаран элс 100 их сургуульд зочилсон нь ба ЮНЕСКО-гийн төв дэлхий дахинд” нэртэй томоохон кампанит ажлын нэг хэсэг аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.